Халдварт өвчин өнгөрсөн оны мөн үеийнхээс буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-06-21 08:24:32
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт халдварт өвчний өвчлөл буурсан дүнтэй байна.
Тус аймагт гарсан халдварт өвчнийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 332-оор буурсан ажээ. Мөн өнгөрсөн онд хурц халдварт өвчин 619 гарч байсан бол энэ жил 309 гарсан байгаа гэнэ. 
Халдварт өвчний бууралтыг мэргэжлийн хүмүүс тайлбарлахдаа 2015 оноос улаан бурхан өвчний дэгдэлт ихсэж, өнгөрсөн онд ч мөн дэгдэлт их байсан бол энэ он гарснаас хойш уг өвчин огт гараагүй юм байна. Тиймээс халдварт өвчин буурсан үзүүлэлттэй байгаа бөгөөд гар хөл амны өвчин, БЗДХ буюу заг хүйтэн өвчнөөс бусад халдварт өвчлөл нийтдээ буурсан үзүүлэлтэй байгаа ажээ. 
Одоо тус аймагт хамгийн ихээр гарч байгаа халдварт өвчлөл нь гар хөл амны өвчин байгаа бөгөөд үүнийг зогсоохын тулд иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох тал дээр нэлээн анхаарч байгаа гэнэ. Он гарснаас хойш гар хөл амны өвчлөлийн 173 тохиолдол бүртгэсэн байна.
Д.Мишигсүрэн 
相关新闻