Брюссельд халдлага үйлдэхээр завдсан этгээдийг устгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-06-21 08:10:22
БРЮССЕЛЬ. /ВВС/.  Бельгийн нийслэл Брюссель хотын төмөр замын төв вокзалд амиа золиослон халдлага үйлдэх гэж байсан этгээдийг цэргүүд буудан устгажээ.

Жижиг оврын тэсрэх төхөөрөг суурилуулж байна гэсэн мэдээлэл авсан цэргүүд сэжигтнийг буудан устгасан байна.

Сэжигтэн “террорист халдлага” үйлдэх гэж байсан гэж прокурорууд үзэж байна.

2016 оны гуравдугаар сард “Лалын улс” бүлэглэл Брюссель хотод 32 хүний аминд хүрсэн цуврал халдлага үйлдэж байсан билээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, мягмар гарагт халдлага үйлдэх гэж байсан этгээд нь үүргэвч үүрч, тэсрэх төхөөрөг бүхий бүс бүсэлсэн байжээ.
Г.Доржханд

 
相关新闻