Ирэх долоо хоногоос “Итгэлийн зээл”-ийг олгож эхэлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас “Итгэлийн зээл”-ийг олгож эхэлсэн талаар хэвлэлийн бага хурал хийлээ. Тухайлбал, “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ ”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэн”, “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” хөтөлбөрийн зээлд хамрагдах хүсэлтэй 27 иргэнд хүүгүй барьцаагүй зээлийг ирэх долоо хоногоос олгохоор боллоо.
“Малчдын хөдөлмөр эрхлэх хөтөлбөрт” 15 өргөдөл ирснээс есөд нь 40 сая төгрөгийн зээл олгох бол “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-т 39 сая төгрөгийг 14 иргэнд олгоно. Харин “Ахмад мэргэжилтнийг зөвлөх үйлчилгээг дэмжих” хөтөлбөрт нийт 10 орчим сая төгрөгийн төслийг санхүүжүүлэхээр болжээ.
“Ажлын байрыг дэмжих” хөтөлбөрт аж ахуй эрхлэх хүсэлтэй 35-аас дээш насны иргэн хамрагдах боломжтой юм. Залуучуудын хөдөлмөрийг эрхлэх, гарааны бизнес дэмжих” хөтөлбөрт мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв төгссөн 15-24 насны залуус хамрагдах боломжтой.
Зээлд хамрагдах иргэд маргааш есөн цагаас сургалтад хамрагдана.

Б.Оюун-Эрдэнэ