Ирэх сарын нэгнээс хэрэгжих хуулиудыг танилцуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-06-20 14:39:29
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Ирэх сарын нэгнээс хэрэгжих  “Эрүүгийн хууль”, “Зөрчлийн тухай хууль”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай” зэрэг зургаан  хуулийн  үзэл баримтлал зохицуулалтын талаарх сургалт зохион байгуулагдлаа.
Сургалтад Орхон аймгийн хуулийн байгууллагын 200 гаруй албан хаагч хамрагдаж байна. Сургалтын зорилго нь шинэээр батлагдсан хуулийн үзэл баримтлалыг таниулахад оршжээ. Таван өдөр үргэлжлэх уг сургалтыг Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Хууль сахиулахын Их сургууль, Монголын өмгөөлөгчдийн зөвлөл, аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэстэй хамтран зохион байгуулж байна.
Б.Оюун-Эрдэнэ
相关新闻