Жуулчдад зориулан “Чойбалсан хотын аяллын хөтөч” ном гаргалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Аялал жуулчлалын улирал эхэлж буй энэ үед Дорнодыг зорин ирэх зочдод зориулан “Чойбалсан хотын аяллын хөтөч” өврийн номыг худалдаанд гаргажээ. Энэхүү номыг Улсын их дэлгүүрт байрлах “Моngolian guide tour” ХХК-ийн аялал жуулчлалын мэдээллийн төвд байршуулж, гадаад дотоодын аялагч жуулчдад түгээж эхлээд байгаа юм.
“Чойбалсан хотын аялалын хөтөч” өврийн номонд Дорнод аймагт аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага, үзвэр үйлчилгээ, худалдааны газруудын талаарх бүхий л мэдээллийг багтаажээ.
Тус аймаг энэ жил 2 мянга гаруй жуулчин хүлээж авахаар төлөвлөж байгаа гэнэ. Одоогоор 20 гаруй зочид буудал, жуулчны бааз байнга ажиллаж, зочид буудлууд 25-180 мянган төгрөгийн ханштай байгаа бол нэг дор 100 хүн хүлээн авах хүчин чадалтай жуулчны бааз үйлчилгээнээсээ хамаараад янз бүр, амралтын байшинг сонгох бол 200 мянган төгрөгөөс эхэлж байгаа юм.
“Ногоон төгөл”, “Дөлгөөн ээж”, “Суут хархираа” зэрэг 10 гаруй амралтын газраас сонголтоо хийж, хоногийн 8-80 мянган төгрөгөөр амрах боломжийг санал болгож байна.
Дорнод аймаг нь домог түүхийн өлгий нутаг. Эртний Хэрлэн бар хот, Бөртэ хатны өлмий тамгалсан домогт газар нутаг, дундад үеийн ахуй цагт Халхын их ван Тогтох төрийн бүтээл Их бурхант, өнгөрөн зууны үеийн түүхт ялалтыг мөнхөлсөн хөшөө дурсгалууд гээд жуулчид үзэж харах зүйл олонтой гэж хэлж болно. Түүнчлэн дэлхийн эко системд онгон төрхөөрөө үлдсэн тэгш их тал, тэнд хэдэн мянгаараа сүрэглэх цагаан зээр гээд байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах боломжтой.

Д.Дэлгэрмаа