600 гаруй га-д тэжээлийн ургамал тариалжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт энэ жил 272 га-д төмс, 177 га-д хүнсний ногоо, 12,5 га-д үр тариа, 630 га-д тэжээлийн ургамал, 10 га-д жимс жимсгэнэ тус тус тариаллаа.
Мөн төмс хүнсний ногооны үрийн нөөц бүрдүүлэх зорилгоор орон нутгийн хөгжлийн сангийн 30 сая төгрөгийн хөрөнгөөр 30 тн гала сортын төмсний үр, 800 кг штуттгартер ризен сортын төл сонгино, 20 кг шар манжин, 20 кг хүрэн манжингийн үрийг тус тус худалдан авч үрийн нөөц бүрдүүлсэн байна. Тус нөөцөөс сумдын Засаг дарга, МЭҮТасгийн мэргэжилтнүүдтэй намар эргүүлэн төлөх байдлаар гэрээ байгуулан бүх сумдад хуваарилжээ. Тус үрийн төмснөөс "Энх хавар" ХХК-д 1 тн, "Ариун билэг" БНН-д 500 кг, тариаланч н.Мөнхбаатарт 720 кг, нийт 2.3 тн төмсний үрийг үр үржүүлгийн зориулалтаар тариалуулахаар гэрээ байгуулсан байна.
Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас “Санте” сортын элит үрийн төмс 500 кг-ыг хүлээн авч, үр үржүүлгийн зориулалтаар Өлзийт МСҮТ-ийн эзэмшлийн талбайд гэрээ байгуулан тариалаад байгаа аж. Аймгийн Засаг даргын 396 дугаар захирамжийн дагуу сургалт, дадлагын зориулалтаар байгууллагын хашаанд 1.0 сая төгрөгийн үнэ бүхий 24 м2 талбайтай хүлэмжийг барьж, талбайг засаж бэлтгэн өргөст хэмх тариалж, ургалтын үеийн усалгаа арчилгааг хийж байна.

Б.Мөнхзул