АНУ-д жилд 1300 хүүхэд бууны суманд өртөн амиа алдаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-06-20 11:11:46
ВАШИНГТОН. /VOA/. АНУ-д жил бүр 17-гоос доош насны 1300 орчим хүүхэд галт зэвсгэнд өртөн амиа алдаж байгааг судалгаагаар тогтоожээ.

АНУ-ын Өвчнийг хянах ба өвчнөөс урьдчилан сэргийлэх төвүүдийн судлаачдын мэдээлснээр,  тус улсад жилд 5800 хүүхэд бууны суманд өртөн шархаддаг байна.

Галт зэвсгэнд өртөн амиа алдсан хүүхдүүдийн 82 хувийг нь эрэгтэй хүүхдүүд эзэлж байна. Мөн бууны суманд өртөн амиа алдсан хар арьст хүүхдүүдийн тоо цагаан арьст хүүхдүүдээс 10 гаруй дахин олон байгааг судлаачид тогтоожээ.Эдгээр хүүхдийн талаас илүү хувь нь бусдын гарт амиа алдсан бол 38 хувь нь амиа хорложээ.

2007-2015 онд буу ашиглан амиа хорлосон хүүхдүүдийн тоо 60 хувиар нэмэгдсэн байна.

Сэтгэл санааны хямралд орсон, найз хөвгүүн, охинтойгоо эсвэл гэр бүлийнхэнтэйгээ таагүй харилцаатай болсон хүүхдүүд гол төлөв амиа хорлож байна.

Санамсаргүй байдлаар буу алдсаны улмаас амиа алдсан хүүхдүүдийн тоо буутай холбоотойгоор нас барсан хүүхдүүдийн ердөө 6 хувийг эзэлж байна. Гол төлөв хүүхдүүд тоглож байгаад буу алддаг ажээ.

Саяхан л гэхэд Пенсильвани муж улсад дөрвөн настай хүү нүүрэн тус газраа буудан өөрийгөө хөнөөжээ.

Г.Доржханд
 
 
 

 
相关新闻