3х3 сагсан бөмбөгийн “Fast Track” төсөл хэрэгжиж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын сагсан бөмбөгийн холбоо/FIBA/-ны ерөнхий нарийн бичгийн дарга Patrick Baumann болон Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Л.Мягмаржав нар гэрээ байгуулав.

Энэхүү гэрээ нь дэлхийн зургаан оронд хэрэгжүүлж буй олимпийн наадамд оролцох ирээдүйн тамирчдыг хурдацтай бэлтгэх зорилготой 17, 18 насны Fast Track төсөл юм.

Уг төслийн анхны сургалтыг Монголд хэрэгжүүлж эхэллээ. Өчигдөр сургалтын эхний шат эрэгтэй, эмэгтэй багуудын дунд амжилттай зохион байгуулсан байна.

Д. Өлзий