Азийн залуучуудын аваргын төлөө 3 бөх хүч үзнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-06-17 13:29:16
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Тайваний Тайжун хотноо үргэлжилж байгаа чөлөөт бөхийн Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдөр барилдсан зургаан тамирчнаас тав нь медалийн төлөө хүч үзэхээр болов.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 50, 120, эмэгтэйчүүдийн 48, 55, 63, 72 кг жингийн барилдаан болж байна. Эрэгтэйчүүдийн 50 кг-д Н.Насанбуян, 120 кг-д М.Лхагвагэрэл, эмэгтэйчүүдийн 72 кг-д Б.Цэцэгбаяр нар аваргын төлөө, 48 кг-д Б.Чимгээ, 55 кг-д Б.Халиунаа нар хүрэл медалийн төлөө барилдах юм. Медалийн төлөөх барилдаан Монголын цагаар 18 цагт эхэлнэ.

Манай улсаас гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, спортын мастер Ё.Батдархан, Б.Идэрсайхан баг тамирчдаа дасгалжуулж байна.

Д.Өлзий
相关新闻