Г.Пүрэвсүрэн, Г.Пүрэвцэцэг нар медалийн төлөө барилдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Чөлөөт бөхийн 2017 оны залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Тайванийн Тайжун хотод эхэлсэн бөгөөд манай хоёр бөх медалийн төлөө барилдана.
Манай улсаас “Женко” клубийн дасгалжуулагч, МУГД Т.Сүхбаатар, “Хасу-Мегастарс” клубийн дасгалжуулагч, спортын мастер Ё.Батдархан тэргүүтэй бүтэн баг оролцож байна. Тэмцээн эмэгтэйчүүдийн 44, 51, 59, 67 кг-ын жингийн барилдаанаар эхэлж, Налайх дүүргийн “Мөнхийн хүчтэн” клубын тамирчин Г.Пүрэвсүрэн 44 кг-д, "Хасу мегастарс" клубын тамирчин Г.Пүрэвцэцэг 67 кг-д хүрэл медалийн төлөө тус тус барилдахаар болов. Медалийн төлөөх барилдаан монголын цагаар 17 цагт болно.
Д.Өлзий