Хүндийн өргөлтийн ДЗАШТ-д манай гурван тамирчин өрсөлдөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүндийн өргөлтийн Залуучуудын ДАШТ Япон улсын нийслэл Токио хотноо өнөөдөр /зургадугаар сарын 16-23-нд/ эхэлж байна.
Энэ удаагийн ДАШТ-д манай улсаас гурван тамирчин оролцож байна. Тус тэмцээний 63 кг-д ОУХМ Г.Анужин, 53 кг-д ОУХМ З.Золбоо, Ч.Нямзул нар тус өрсөлдөнө. Энэ удаагийн ДАШТ-ийг манай улсаас шүүгч Л.Тунгалаг ажиллах юм. Өнгөрсөн жил Залуучуудын ДАШТ-ээс М.Анхцэцэг мөнгөн медаль хүртэж байсан юм.
Д.Өлзий