Денвер хотын агаарын бохирдлоос ангижирсан туршлагаас хуваалцав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Улаанбаатар хотын Захирагч С.Батболд АНУ-ын Денвер хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, Гадаад харилцааны ахлах мэргэжилтэн Н.Отгонсүрэн, Монгол Улсын Өргөмжит консул, Денвер-Улаанбаатарын Эгч дүүс хотуудын зөвлөлийн тэргүүн Жэймс Вагенландер, Денвер-Улаанбаатарын Эгч дүүс хотуудын зөвлөлийн дэд тэргүүн Мирна Адкинс болон бусад албаныхан, сурагч солилцоонд хамрагдсан хүүхдүүд оролцов.
Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлэхдээ, “Улаанбаатар Денвер хот 2001 онд ах дүүгийн харилцааг байгуулснаас хойш найрсаг хамтын ажиллагаа маань өнөөг хүртэл өргөжин тэлсэнд бид баяртай байна, цаашид ч улам хөгжин гэдэгт итгэлтэй байна. Миний бие эрхэм хотын захирагч Майкл Ханкокын урилгаар энэ оны эхэнд Денвер хотод айлчлахаар төлөвлөсөн боловч ажлын улмаас айлчлалыг хойшлуулсан. Энэхүү завшааныг ашиглан хүндрэл учруулсан явдалд та бүхнээс хүлцэл өчье. 2018 оны эхээр Денвер хотод айлчлахаар төлөвлөж байна. Манай хотын захиргааны мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх, иргэдэд үзүүлж буй үйлчилгээг сайжруулах зорилгоор Денвер хотод богино хугацаагаар дадлага хэлбэрээр ажиллуулах, туршлага судлуулах хүсэлтэй байгаа. Цаашид хоёр хотын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлж, олон салбарт хамтран ажиллахад бэлэн байна” гэлээ.
Мөн Денвер хотын агаарын бохирдлоос ангижирсан туршлага, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, иргэдийн ая тухтай, аюулгүй байдлыг хангасан талаар санал солилцов.

Б.Заяа