Улаанбаатарт 12 орны боксчин хүч сорино

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-06-15 16:42:32
Улаанбаатар /МОНЦАМЭ/.  "Улаанбаатарын цом" 28 дахь удаагийн "А" зэрэглэлийн сонирхогчдын боксын олон улсын тэмцээнийг зургадугаар сарын 21-25-нд Улаанбаатар хотноо болно.

Энэ тэмцээнд 12 орны шилдэг 121 тамирчин оролцохоор урьдчилсан мэдүүлгээ ирүүлжээ. Хандгайт дахь "Их тамир" спорт цогцолборт эрэгтэй 7, эмэгтэй 3 жинд шилдэг боксчид хурд, хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдөнө. Манай улс зохион байгуулагчийн хувьд нэг жинд 4 боксчинг тулалдуулах эрхтэй.

"Улаанбаатарын цом" боксын олон улсын тэмцээн нь Германы Халле хотноо болох ДАШТ-ий өмнөх томоохон шалгуур тэмцээн болж байгаа юм.

Д.Өлзий
相关新闻