“Майхант цугларалт”-д Орхон аймгаас 200 хүүхэд оролцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-06-15 16:22:49
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Дөрвөн жилд нэг удаа болдог Ази номхон далайн бүсийн Скаутын 31 дүгээр  Жембори буюу “Майхант цугларалт” Улаанбаатар хотод “Найрамдал” зусланд болно. Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор болж буй уг уулзалтад дэлхийн 30 гаруй орны 2000, Монгол Улсаас 21 аймгийн 4000 гаруй хүүхэд, залуус оролцоно. Ирэх сарын 27-оос наймдугаар сарын хоёрон хүртэл 14 хоног үргэлжлэх эл уулзалт, цугларалтад Орхон аймгаас 200 хүүхэд оролцох бөгөөд ирэх сарын нэгэн хүртэл бүртгэж байгаа ажээ. Монгол Улсад анх удаа болж буй “Майхант цугларалт” –д оролцох нэг хүүхдийн төлбөр 250 мянган төгрөг тул байгууллага, хамт олон  нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ажилчдынхаа хүүхдүүдийг оролцуулахад  дэмжиж ажиллана уу гэж Монголын Скаутын холбооны Орхон аймаг дахь салбарын нарийн бичгийн дарга Х.Баярмаа хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ. Эдгээр хүүхдийн ирж, очих  унааны зардлыг орон нутаг гаргаж байгаа юм.
Б.Оюун-Эрдэнэ 
相关新闻