“Хүндэт донор” –ууд цол тэмдгээ авлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Өнөөдөр “Дэлхийн цусны донорын өдөр” тохиож байна. Манай улс энэ өдрийг 2004 оноос хойш энэ өдрийг тэмдэглэж байгаа юм. Үүний хүрээнд АЗДТГ, БОЭТ-ийн Цусны салбар төв, Улаан загалмайн хороо хамтран А.Амарын талбайд өдөрлөг зохион байгууллаа.
Орхон аймагт хүндэт 90 донор бий. Үүний дөрөв нь өнөөдөр “Хүндэт донор”-ын цол тэмдгээ гардан авсан юм. 55-аас дээш насны “Хүндэт донор” нь 140 мянган төгрөгийн урамшуулал, эмнэлэгт хэвтэхэд нэг удаа үнэ төлбөргүй үйлчлэх зэрэг урамшуулал хүртдэг юм. “Дэлхийн цусны донорын өдөр”-ийг тэмдэглэснээр хүндэт донорыг алдаршуулах, иргэдийг цусаа хандивлахыг уриалдаг ач холбогдолтой юм. Өнгөрсөн онд БОЭТ-ийн Цусны салбар төвд 700 иргэн цасаа хандивлажээ. Үүний 55 хувь нь байнгын донорууд ажээ.
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас 2020 хүртэл бүх улс орныг сайн дурын, авлагагүй цусны донороос цусны нөөцөө бүрдүүлдэг болох зорилт тавьсан. Үүний дагуу улсын хэмжээнд зөвхөн Орхон аймаг орон нутгийн төсвөөс санхүүжүүлж “Цусаа бэлэглэж бусдыгаа аварья” арга хэмжээг тав дахь жилдээ зохион байгуулж байна. Аяны хүрээнд 2013-2017 онд 56 аж ахуй нэгж байгууллагын 3650 ажилтан сургалтад хамрагдаж 1300 гаруй хүн сайн дураараа цусаа хандивласан байна.
Дашрамд дурдахад, сөрөг бүлгийн цус олдоц багатай байдаг тул 17-60 настай, 45-аас дээш кг жинтэй, ямар нэг өвчин эмгэггүй иргэдийг цусны донор болохыг Улаан загалмайн хорооноос уриалж байна.

Б.Оюун-Эрдэнэ