Дэлгэрийн Чойрын хийдийн шинэ дуганыг ирэх сарын 28- нд нээнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь/МОНЦАМЭ/ Нэрт соён гэгээрүүлэгч Зава хэмээх Шагдарын Дамдины мэндэлсэний 150 жилийн ойг Дундговьчууд ирэх долдугаар сарын 27- 30- ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлнэ. Энэ өдрүүдэд ямар үйл ажиллагаа болох талаар ойг зохион байгуулах комиссын нарийн бичгийн дарга Н. Эрдэнэ- Очироос тодрууллаа.
Ойд зориулсан үйл ажиллагаа хоёр хэсгээс бүрдэж байна. Долдугаар сарын 26- 29- ны өдрүүдэд Дэлгэрийн Чойрын хийдэд эхний үйл ажиллагаа болж, 29- 30- ны өдөр “Алтан дэвтэр” даншиг наадам Мандалговь хотод болно.
Эхний хэсэг буюу Долдугаар сарын 27- ны өдөр Олон улсын монголч эрдэмтэдийн эрдэм шинжилгээний бага хурал Дэлгэрийн Чойрын хийдэд эхэлнэ. Үүнд гучаад орны 100 гаруй эрдэмтэд ирэх юм байна. Хурал 28- ны үдээс өмнө үргэлжлэн өндөрлөх бөгөөд үдээс хойш Монгол архитектурын шийдлээр олон жилийн турш бүтээн барьж дуусгаад байгаа Чойрын хийдийн шинэ дуганыг нээх ёслол болно. Маргааш нь буюу 29- ны үдээс өмнө Ханд даншиг хэмээх ном хурах бөгөөд Дэлгэрийн Чойрын хийд дэхь үйл ажиллагаа үүгээр өндөрлөх юм байна.
Үйл ажиллагааны хоёр дахь хэсэг буюу Зава Дамдин гавжийн зохиол “Алтан дэвтэр”- ээр нэрлэгдсэн даншиг наадам 29- ны үдээс хойш эхэлнэ. Энэ наадмыг говийн бүсийн хурдан морины уралдаантай хамтатган хийх бөгөөд 9 насны морьд хурд сорих томоохон уралдаан болох юм. 30- ны өдөр наадам үргэлжлэн өндөрлөхөөр хөтөлбөр гарчээ.

Т. Отгонтуяа