Ц. Батсайхан: Нар хэнийг ч ялгаж тусдаггүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь/МОНЦАМЭ/ Хөгжлийн бэрхшээлийг дасгал хөдөлгөөнөөр сэргээн засах “Гэрэлт ирээдүй” төв Мандалговьд үүдээ нээгээд хагас жил орчим хугацаа өнгөрч байгаа юм. Энэ хугацаанд 5 хүртэлх насны хөдөлгөөний саажилттай 20 шахам хүүхдэд сэргээн засах асаргаа сувилгааг хийсэн байна. Тус төвийн сувилагч Ц. Батсайхантай уулзахад, өдөр тутамд 3-4 хүүхэд тогтмол ирж байгаа бөгөөд нэг хүүхдэд өдөрт 40 минутын нөхөн сэргээх засал хийж, арав арван хоногоор үргэлжлүүлдэг гэлээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тогтмол дасгал хөдөлгөөнөөр сэргээн засах эмчилгээний ээлтэй орчин бүрдүүлэх зорилгоор аймгийн Эрүүл мэндийн газар “Бид нэг тэнгэртэй” төсөл бичжээ. Уг төсөлд “Дэлхийн зөн Дундговь” орон нутгийн хөгжлийн хөтөлбөр 8.5 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Үүгээр бага насны хүүхдийн хөдөлгөөнийг сэргээн засахад шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг авч, урьд нь Эрүүл мэндийн газрын байршиж байсан барилгад өрөө танхим тохижуулснаар “Гэрэлт ирээдүй” төвийг нээжээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбооны Дундговь аймаг дахь салбарын зохицуулагч энэ төвийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхтэй нь хамтран хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжлийг нь дэмнэн ажиллах, бидэнд туслах, мэдлэг мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх ийм төв бий болсонд талархаж буйгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эх илэрхийлж байсан юм.
Өнөөдрийн байдлаар Дундговь аймагт хөгжлийн бэрхшээлтэй 260 шахам хүүхэд аж төрж байна. Түүний 110 гаруй нь байнгын асаргаатай бөгөөд хөгжлийн бэрхшээл дотор саажилт болон хөдөлгөөн, хэл яриа, оюун ухааны бэрхшээл, уналт таталт зонхилох хувийг эзэлж байгааг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн салбар холбооны зохицуулагч Ц. Батсайхан хэлж байна.
-Та төрийн бус байгууллагаа тэргүүлэхийн зэрэгцээ “Гэрэлт ирээдүй” төвд сэргээн засагч сувилагчаар ажилладаг юм байна. Үйл ажиллагааныхаа тухайд та мэдээлэл өгөөч?
-Би сувилагч хүн. Эрүүл мэндийн салбарт олон жил ажиллаж байгаад өнгөрсөн жил тэтгэвэртээ суусан юм. Өөрөө би хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй болохоор надтай адил эцэг эхчүүдэд тулгардаг бэрхшээлийг сайн мэднэ. Нар хэнийг ч ялгаж тусдаггүй. Тиймээс би 2010 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбооны салбарыг аймагтаа байгуулж, зохицуулагчаар ажиллаж эхэлсэн. Энэ үүднээс Эрүүл мэндийн газрын “Дэлхийн Зөн” байгууллагаас дэмжлэг авсан “Бид нэг тэнгэртэй” төслийг хамтран хэрэгжүүлж, “Гэрэлт ирээдүй” төвийг ажиллуулж байгаа юм. Цалин урамшуулал гэж авдаггүй. Бусдын сайн сайхны төлөөх үйлс гэж боддог учраас нэг ч гэсэн эцэг эхийг сэтгэл зүрхээр нь дэмжиж, хүүхдийнх нь хөгжлийн бэрхшээлийг бага ч гэсэн хөнгөлөх юмсан гэсэн чин зорилготойгоор ажиллаж байна даа.
-Эцэг эхчүүдийн хувьд тун талархалтай байгаагаа хэлж байсан. Хүүхэд маань өөрийн гэсэн өдрийн дэглэмтэй болж, гэрээсээ өөр шинэ орчинд ирэх дуртай байна гэх зэргээр...?
-Тийм ээ. Эцэг эхчүүд өөрсдөө ч хүүхдээ хэрхэн асрах, хэрхэн хөгжүүлэх талаар мэдлэг дутуу, арга барилаа олохгүй байх бэрхшээлтэй тулгардаг юм. Манай төв нээгдсэнээр хүүхэддээ ч эцэг эхдээ ч тустай үйл ажиллагаа болсон шүү дээ. Хүүхдийн орчин солигдож, нэг дор сувилгаа хийлгэх үедээ хоорондоо найзалж нөхөрлөх, наашаа ирэхийн тулд өглөө тогтмол цагт босдог болсон гэх зэргээр эерэг хандлагууд бий болсонд эцэг эхчүүд урамтай байгаа юм.
Манай төвд ирэхэд эхлээд хүүхдийн хөгжлийг үнэлдэг. Тэгээд тухайн хүүхдийг хэрхэн хөгжүүлэх, хөгжлийн бэрхшээлийг нь хэрхэн засах вэ гэдгийг тодорхойлоод бие бялдрын хувьд нөхөн сэргээх засал хийхээс гадна чадварыг нь хөгжүүлэхийг хичээж байгаа. Нэг талдаа цэцэрлэгийн багшийн үүрэг ч надад ногдож байгаа гэсэн үг. Би эцэг эхчүүдэд нэг зүйлийг чухалчлан хэлдэг. Юу вэ гэхээр, таны хүүхдийг бүрэн төгс эмчилнэ гэж ташаа битгий ойлгоорой. Хамгийн гол нь хөгжлийн бэрхшээлийг бага насан дээр нь аль болох засч, өсөн хөгжихөд нь тулгарч ирэх хүндрэлийг багасгахад л сэргээн засалтын зорилго чиглэж байгаа юм. Та ч гэсэн гэртээ сэргээн засах сувилгааг хүүхэддээ тогтмол хийж хэвшээрэй гэдэг.
Хөгжлийн бэрхшээлтэй 260 шахам хүүхдийн 40 гаруй нь аймгийн төвд аж төрж байна. “Гэрэлт ирээдүй” төвд одоогоор аймгийн төвд амьдардаг хүүхдүүд ирж байгаа бөгөөд хөдөөгийн сумдаас ч мөн зорин ирээсэй гэдэг хүсэлтэй байгаагаа тэрээр илэрхийлсэн юм.
Ирэх намар “Дэлхийн зөн” байгууллага дахин санхүүжүүлж,10- аас дээш настай хүүхдэд зориулсан сэргээн засах тоног төхөөрөмжөөр хангахаар төлөвлөсөн байна. Ингэснээр “Гэрэлт ирээдүй” төвийн үйл ажиллагаа өргөжих боломж бүрдэх ажээ.

Т. Отгонтуяа