Украины 2800 гаруй иргэд визгүй нэвтрэх горимд шилжсэн эхний хоногт Польш руу зорчжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
bars@montsame.mn
2017-06-13 10:48:06
ВАРШАВ./TASS/. Европын холбооны улсууд руу визгүй зорчих горим үйлчилж эхэлсэн 6 дугаар сарын 11-ний шөнө Украины 2800 гаруй иргэн Польш руу оржээ. Энэ тухай даваа гарагт Польш улсын хилийн албаны ерөнхий комендатын газрын хэвлэлийн төлөөлөгч Агнешка Голиас мэдээлжээ.

“Ням гарагт Польш улс руу Украины 23059 иргэн орсон. Визгүй зорчих горимыг 2817 хүн ашигласан” гэж тэр хэлжээ. Украины хоёр иргэнд тус улс руу орохыг зөвшөөрөөгүй байна.

Украины ихэнх иргэд Польшийн хилээр машинаар гарсан ба 6 дугаар сарын 11-ны өдрөөс эхлэн биометрик паспорттой Украины иргэд Европын холбооны улс орнуудаар 90 хүртэл хоногийн хугацаатай хагас жилд нэг удаа аялан зорчих боломжтой болсон билээ.

Энэхүү визгүй зорчих горим нь Европт ажил хийх эсвэл сурах эрхийг олгодоггүй байна.

Украины Гадаад хэргийн яамны консулын албаны департаментаас 6 дугаар сарын 11-ны 23:00 цагийн байдлаар Европын холбооны улсууд руу 59 000 гаруй украинчууд зорчсон ба үүнээс 11000 гаруй нь биометрик паспорттой, түүний дотор 1682 хүн визгүй зорчжээ. 
О.Барс 

相关新闻