"Олимпийн гараа-2017" тэмцээн боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ардын багш, гавъяат дасгалжуулагч Д.Бандийн нэрэмжит өсвөр үеийн улсын аварга шалгаруулах "Олимпийн гараа-2017" тэмцээн Булган аймагт боллоо.
1979 оноос Д.Банди багшийн санаачилгаар зохион байгуулж эхэлсэн "Олимпийн гараа" тэмцээнд үе үеийн тив, дэлхий, олимпийн алт, мөнгө, хүрэл медальтнууд төрж гарсан өсвөрийн боксчдын хүсэн хүлээдэг тэмцээн юм. Тус тэмцээнд 37 багийн 352 багачууд ур чадвараа сорин өрсөлдөж байгаагаас Буриад улсын 3 баг, Казакстан улсаас 1 баг оролцсон юм.
Тэмцээн эрэгтэй, эмэгтэй 11-12, 13-14 насны ангилалаар явагдаж 24 жинд аваргаа тодрууллаа.
Багийн дүнгээр Булган аймгийн баг түрүүлж, Улаанбаатар хотын биеийн тамир спортын дунд сургууль, Сэлэнгэ аймгийн өсвөрийн боксчид удаах байрт шалгарлаа.

Өсвөрийн боксчдын 11-12 насны ангилалд жингийн дарааллаар хөвгүүдээс Булган аймгийн Б.Ананд, Улаанбаатар хотын Биеийн тамирын дунд сургуулийн Э.Тэнгис, “Ихэр бээлий” клубын П.Ган-Эрдэнэ, “Алтан бээлий” клубын Ц.Анхбаяр, “Эрд бокс” клубын Ш.Лхагвадорж, “Алтан бээлий” клубын Д.Амгаланбаяр, Улаанбаатар хотын Биеийн тамир, спортын дунд сургуулийн Д.Ганбаяр, Баян-Өлгий аймгийн С.Хаскем нар аваргаллаа.
13-14 насны хөвгүүдээс жингийн дарааллаар Булган аймгийн н.Үлэмж, Улаанбаатар хотын биеийн тамир, спортын дунд сургуулийн н.Батгүн, “Алтан бээлий” клубын М.Төгс-Эрдэнэ, “Тамга бүргэд” клубын Г.Наранбаатар, “Алтан бээлий” клубын Э.Эрдэнэбат, Улаанбаатар хотын биеийн тамир, спортын дунд сургуулийн У.Анхбаяр, “Хаясага” клубын Ц.Эрдэм, ОХУ-ын Буриад улсын А.Хришници нар аварга боллоо.
Охидоос жингийн дарааллаар “Улаан ирвэс” клубын Т.Намуун, Дархан-Уул аймгийн У.Уужимзаяа, Сэлэнгэ аймгийн Г.Энхтуяа, “Алтан бээлий” клубын Г.Ариунзаяа, Хөвсгөл аймгийн С.Пүрэвдулам нар улсын аварга боллоо.

М.Батжаргал