Түүхэн хүнийхээ ойд зориулан нэг өдрийн цалингаа хандивлахыг уриалжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь/МОНЦАМЭ/ Нэрт соён гэгээрүүлэгч Зава хэмээх Шагдарын Дамдины мэндэлсэний 150 жилийн ойг Дундговь аймгийнхан долдугаар сард тэмдэглэн өнгөрүүлнэ. Энэ ойд зориулан төрийн албан хаагчид нэг өдрийнхөө цалинг хандивлая гэдэг уриалгыг аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтсийн хамт олон гаргажээ.
Ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд зориулан хөрөнгө санхүү бүрдүүлэхээр өнгөрсөн хавар аймгийн ЗДТГ хандивын данс нээсэн юм. Аймгийн Засаг дарга тэргүүтэй албаны хүмүүс Улаанбаатар хот болон өөр бусад хэд хэдэн аймаг хотод очиж, тэнд оршин сууж буй Дундговь аймгийн уугуул иргэдтэй уулзан, ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын талаар танилцуулсан. Энэ дагуу хандивын дансанд өөр аймаг, хотод оршин сууж буй Дундговь аймгийн уугуул иргэд хандив байршуулж байгаа юм. Тиймээс тус аймагт ажиллаж буй төрийн албан хаагчид ч мөн нэг өдрийнхөө цалингаар хандив нийлүүлье хэмээн ийнхүү уриалсан байна.
Стандарт, хэмжилзүйн хэлтсийн уриалгад, “Улс, аймаг орон нутгийн эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй байгаа энэ цаг үед төрөлх нутагтаа тохиож буй томоохон үйл явдалд гар бие оролцож, нэгэн түүхийг үлдээхэд хувь нэмэр оруулах үүднээс төрийн байгууллага болон хувийн хэвшлийн байгууллагад ажиллаж буй ажилтан, алба хаагчид бүр нэг өдрийн цалингаар хандив тусыг нэмэрлэе. Байгалийн давагдашгүй хүчин зүйл зуд турхан тохиосон мөн Японы ард түмэнд нүүрлэсэн газар хөдлөлтийн аюул гамшгийн үед, түүнчлэн аймаг байгуулагдсан ойгоо тэмдэглэн өнгөрүүлэхэд ч бид бүхэн нэг өдрийнхөө цалингаа хандивлаж байсан сайхан уламжлал бий” гэжээ.

Т. Отгонтуяа