Франц эмч нартай хамтран дурангийн мэс засал хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь/МОНЦАМЭ/ Франц, Монголын мэс заслын эмч нар өнөөдрөөс эхлэн аймгийн Нэгдсэн эмнэлэгийн мэс заслын тасагт 2 өдөр ажиллана. Тэд арав гаруй хүнд дурангийн мэс засал хийж, мөн Нэгдсэн эмнэлэгийн мэс заслын эмч нарт дурангийн мэс заслын мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх юм.
Өнгөрсөн жил Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг Францын “Аксион Монголи” нийгэмлэг 390 гаруй сая төгрөгийн өртөг бүхий дурангийн мэс заслын тоног төхөөрөмжийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт суурилуулж хүлээлгэн өгсөн. Дурангийн мэс заслыг орон нутагт хийх нөхцлийг ийнхүү бүрдүүлэхдээ мэс заслын хоёр эмчийг мөн Франц улсад сургаж мэргэшүүлсэн юм.
“Аксион Монголи” нийгэмлэг 2001 онд Франц эмч нарын үүсгэл санаачлагаар байгуулагдсан. 2004 оноос Монголын нүдний эмч нарыг сургаж дадлагажуулах, нүдний эмчилгээний тоног төхөөрөмжийг Монголын эмнэлэгүүдэд суурилуулах чиглэлээр ажиллаж байгаад 2009 оноос дурангийн мэс заслыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж эхэлсэн байна. Дурангийн мэс заслын чиглэлээр эмч нарыг сургаж мэргэшүүлэн, шаардлагатай тоног төхөөрөмжийг суурилуулж өгдөг бөгөөд Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэг дурангийн мэс заслын тоног төхөөрөмж суурилуулсан 4 дэхь эмнэлэг болж байсан юм.
Энэ бааз суурийг түшиглэн Нэгдсэн эмнэлэгийн мэс заслын эмч нар дөч гаруй мэс заслыг дурангаар хийсэн байна. Тэдэнд мэргэжил арга зүйн зөвлөмж туслалцаа үзүүлэхээр “Аксион Монгол” нийгэмлэгийн гишүүн доктор Жак Лагоутт, Пейллон Дайдэр, Баунне Бертрэнд нар нийслэлийн Өргөө амаржих газрын их эмч Өнөржаргал тэргүүтэй монгол эмч нарын хамтаар Дундговь аймагт ийнхүү ажиллах гэж байна. Эмч нар өнөө орой эхний мэс заслыг хийх ажээ.

Т. Отгонтуяа