“Шүүхийн үйлчилгээний төв” үүдээ нээв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-06-12 13:40:45
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт “Шүүхийн үйлчилгээний төв” үүдээ нээв. Энэхүү төв ажиллаж эхэлснээр иргэд шүүхээр ая тухтай орчинд түргэн шуурхай үйлчлүүлэх, иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхийг хангах, олон нийтийн хяналтыг тогтоох, хэрэг маргааны талаарх мэдээллийг хүртээмжтэй хэлбэрээр авах зэрэг давуу тал бүрдэх юм.
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийн тамгын газруудын үйлчилгээг сайжруулах зорилгоор зарласан уралдаанд тус аймгийн шүүхийн тамгын газар амжилттай оролцож, “Шүүхийн үйлчилгээг сайжруулах төсөл” хэрэгжүүлэх эрхийг авчээ.
Дээрх төв нь иргэд нэхэмжлэл, өргөдөл гомдол гаргах зориулалтын ширээ сандал бүхий хэсэгт хэрэг маргааны төрлөөр нэхэмжлэлийн загварыг байршуулснаас гадна шүүгчийн туслахтай уулзах, нэхэмжлэл, өргөдөл гомдол хүлээн авах хэсгийн хүлээлгийн танхимд мэдээллийн самбар, дэлгэц байрлуулж, иргэдэд шүүхэд хандах талаар болон хууль эрх зүйн бусад мэдээллийг түгээж эхэллээ.
 Д.Дэлгэрмаа
相关新闻