Сонгогчдын шилжилтийг өнөөдөр зогсоов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь/МОНЦАМЭ/ Сонгуулийн тухай хуулийн дагуу санал авах өдрөөс 14 хоногийн өмнө буюу өнөөдрөөс эхлэн сонгогчийн шилжилтийг зогсоолоо.
Аймгийн сонгуулийн хороо санал авах байруудад нийт 29 мянга 684 сонгогчийн нэрсийн жагсаалтыг хүргүүлсэн. Санал авах 46 байр Дундговь аймагт ажиллах бөгөөд санал авах байрууд сонгогчдын нэрсийн жагсаалтыг хүлээн авсан өдрөөс эхлэн сумын ЗДТГ болон санал авах байранд ил тавьж сонгогчдод танилцах боломж бүрдүүлсэн. Сонгогч өөрийн нэрийг энэ жагсаалтад байгаа эсэхийг шалгах үүрэгтэй.
Сонгогчийн шилжилтийг ийнхүү зогсоосон бол шилжин ирсэн сонгогчийг санал авах өдрөөс 10- аас доошгүй хоногийн өмнө бүртгэнэ. Сонгогч шилжин очсон газрынхаа санал авах байранд шилжих хуудасаа өгөх бөгөөд энэ бүртгэлийг 15- наас эхлэн зогсоох юм.
Аймгийн сонгуулийн хорооны мэдээлснээр энэ долоо хоногт СЕХ- оос санал тоолох төхөөрөмжүүдийг хүлээн авах юм байна.

Т. Отгонтуяа