“Цэвэр сайхан орчин” сарын аяны хүрээнд иргэд хогоо ангилж сурна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ “Хог хаягдлын тухай хууль”-ийг сурталчлах зорилгоор Орхон аймгийн БОАЖГ, АЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Хот тохижуулах газар зэрэг 10 гаруй байгууллагууд хамтарч “Цэвэр сайхан орчин” сарын аян зарлалаа. Аяны хүрээнд албан байгууллага, айл өрх хог хаягдлаа ангилж сурах дадал хэвшүүлэх, түүнийг нь тээвэрлэх, нийтийн эзэмшлийн талбайд стандартын шаардлага ханагсан хогийн сав байрлуулах, “Хог хаягдлын тухай” хуулийг иргэдэд ойлгуулах зэрэг 20 гаруй ажил зохион байгуулах юм.
Мөн иргэдийн дунд хог хаягдлыг дахин боловсруулсан бүтээлийн үзэсгэлэн зохион байгуулж шилдэг бүтээл шалгаруулах, эзэнгүй дүүргийн хог цэвэрлэх, хог хаягдлыг ачих үйлдлийг хялбаршуулах, автоматжуулах, зам талбайн цэвэрлээ үйлчилгээнд шинэлэг, ажил үйлчилгээ нэвтрүүлэх ажээ. Аяны тайланг долоодугаар сарын эхээр БОАЖЯ-д илгээнэ. Тус яам “Хог хаягдлын тухай” хуулийг орон даяар сурталчлах зорилгоор 21 аймгийн БОАЖГ-т “Цэвэр сайхан орчин” сарын аян зарлаж нэгдүгээр байрт 20 сая, хоёрдугаар байрт 15 сая, гуравдугаар байрт 10 сая төгрөгийн урамшуулал олгох юм.

Б.Оюун-Эрдэнэ