ХХҮГ-ын үндсэн хөрөнгийг орон нутгийн өмчид шилжүүлэх санал тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-06-10 20:13:51
oyuka_hu@yahoo.com
Орхон /МОНЦАМЭ/ Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас зохион байгуулсан цахим хурлын үеэр  Орон нутгийн  Өмчийн газар  Үйлдвэр технологийн парк, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын /хуучнаар/ үндсэн хөрөнгийг орон нутгийн өмчид шилжүүлэх тухай санал тавилаа.
Ирэх сард УИХ-аар “Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” тогтоолын төслийг хэлэлцэж батална. Ингэхдээ 21 аймгийн Орон нутгийн өмчийн газар, иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллөөс цахимаар нэгэн зэрэг санал асуулга явуулж байгаа юм. Уг санал асуулгад Орхон аймгаас Орон нутгийн өмчийн газрын дарга Л.Оюунгэрэл, ИТХ-ын төлөөлөгч н.Отгонбат, сэтгүүлч Л.Дуламрагчаа нар оролцлоо. Дээрх тогтоолын төсөлд  21 аймгаас 23.278.401 сая төгрөгийн төрийн өмчийг орон нутгийн өмчид шилжүүлэхээр  туссан байгаа  ажээ.  
Б.Оюун-Эрдэнэ 
相关新闻