Нэр дэвшигч Х.Баттулгын сонгуулийн сурталчилгаа эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-06-09 11:42:43
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/.  Ардчилсан намаас  2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн  Халтмаагийн Баттулгын сонгуулийн сурталчилгааны нээлт Орхон аймгийн төв А.Амарын талбайд боллоо.
Сонгуулийн сурталчилгааг нээж тус намын Орхон аймаг дахь штабын зөвлөх менежер, Ардчилсан намын улс төрийн зөвлөлийн гишүүн Ц.Батхуяг үг хэлэв. Тэрээр, “АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа Х.Баттулгын сонгуулийн нээлт дэлгэр зуны сарын шинийн 14-ний улаан бар өдөр албан ёсоор эхэлж байна. Та бид улсынхаа Ерөнхийлөгчийг сонгох түүхэн сонголтын өмнө ирлээ.
Энэ удаагийн сонгууль хүч тэнцвэргүй нөхцөлд болж байгаа ч эцсийн дүнд Монголын ард түмэн ялах ёстой гэдэг итгэл үнэмшил, сэтгэлийн дуудлагаар бид  цугларсан.
Манай нэр дэвшигч Х.Баттулга  бол монгол эх орноо гэсэн чин сэтгэлтэй, үндэсний уламжлал, соёл түүх, ёс заншлаа эрхэмлэдэг, монгол газар шороо, тусгаар тогтнолын төлөө, монгол хүн бүр нутагтаа эрх чөлөөтэй сайхан амьдрахын төлөө урваж шарвахгүй тууштай зүтгэж чадах монгол эр хүн. Та бүгдийн сонголт мэргэн байж,  монгол минь мөнхөд мандан бадрах болтугай”  гэлээ.
Б.Оюун-Эрдэнэ 
相关新闻