Мексикийн нэгэн амралтын газраас 14 хүний цогцос олджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-06-09 11:17:43
МЕХИКО. /Reuters/. Бажагийн хойгийн өмнөд захад орших Сан Жозе дел Кабогийн жуулчны газрын ойр орчмоос 11 эрэгтэй 3 эмэгтэй хүний цогцос олдсон байна.

Нутгийн энэ хэсэгт хар тамхины бүлэглэлүүдийн хоорондын зөрчилдөөн байнга болж байдаг бөгөөд мягмар, лхагва гарагт олдсон эдгээр цогцосуудыг танихын тулд яснаас дээж авч шинжилгээ хийж байгаа гэж Бажа Калифорниа Сур мужийн прокурорын ажилтан мэдэгдсэн байна. Шүүх эмнэлгийн баг пүрэв гарагт мөн эрэн хайх ажиллагаагаа үргэлжлүүлэн хийсэн байна. Сүүлийн 3 жилийн туршид Бажа Калифорниа Сур мужид хүн амины хэргийн тоо эрс өссөн бөгөөд энэ нь Кабо Сан Лукас болон Сан Жозе дел Кабо хотуудыг өөртөө багтаасан Лос Кабос хотын захиргааны хүчирхийлэл зөрчилдөөнөөс үүдэлтэй гэж үзэж байгаа юм.

Энэ жилийн эхний 4 сарын байдлаар өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад хүн амины хэргийн тоо 5 дахин нэмэгдсэн байна. Засгийн газрын мэдээлснээр 144 хүн хүн амиа алдсан байгаа юм. Мексикийн ойр орчмын хар тамхины бүлэглэлүүдийн мөргөлдөөн байнга болдог Тамаулипас, Веракруз, Морелос, Гуэрреро гэх мэт мужуудаас олон хүний цогцос, зарим тохиолдолд бүр зуу зуун хүний цогцос олдсон байна.

2007 оны үед хар тамхитай холбоотой хэрэг огцом өссөн бөгөөд энэ үед 30 мянган хүн сураггүй болжээ. Өмнөх Ерөнхийлөгч Фелипе Кальдерон хар тамхины наймаачидтай тэмцэхээр цэргийн хүчнийхнийг илгээх үед 150 мянга гаруй хүн амиа алдсан байна.

Х.Сарнай 
相关新闻