НҮБ: “Лалын улс” бүлэглэл 230 дүрвэгчийг хөнөөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-06-09 10:30:49
МОСУЛ. /BBC/. Өнгөрсөн хоёр долоо хоногт Мосул руу дүрвэхийг оролдсон 231 ирак иргэдийг "Лалын улс" бүлэглэлийнхэн хөнөөсөн тухай мэдээллийг НҮБ хүлээн авчээ. 

Өнгөрсөн пүрэв, бямба гарагт Шифа дүүрэгт Иракийн аюулгүй байдлыг хамгаалах хүчнийхэн болон босогчдын хооронд зэвсэгт мөргөлдөөн болох үеэр 204 хүн буудуулж нас барсан байна.

НҮБ-аас ийм хэрцгий аллага үйлдсэний улмаас байдал маш хурцадмал болоод байна гэж онцлон тэмдэглэсэн байна. Мөн 5 дугаар сарын 31-нд Занжилид агаарын довтолгоон хийсний улмаас 50-80 энгийн иргэн нас барсан гэсэн мэдээ байна.

Засгийн газрын хүчнийхэн АНУ-ын тэргүүлсэн олон улсын эвслийн дэмжлэгтэйгээр 10 дугаар сард Мосул руу дахин дайралт хийсэн байна. Тэд 1 дүгээр сар гэхэд Мосулын зүүн хагасыг хяналтандаа авч чадсан бөгөөд дараа сард нь нутгийн баруун хэсэг рүү дайралтаа хийж эхэлсэн байна. Одоогийн байдлаар 1000 хүрэхгүй босогчид хуучин хотын "Лалын улс" бүлэглэлийн хяналтанд байгаа хэсэгт, мөн 100 мянган оршин суугчид амьдарч байгаа хойд дүүргүүдэд бүслэгдсэн байдалтай байгаа юм байна.
 
НҮБ-ын хүний эрхийн зөвлөлөөс мэдэгдэхдээ “Террорист  үйл ажиллагаа эхэлснээс хойш “Лалын улс” бүлэглэлийнхэн энгийн иргэдээр бамбай халхавч хийн, дүрвэхийг оролдсон хүмүүсийг хайр найргүй хороож байгааг баримтжуулсан байгаа” гээд өнөөгийн энэ байдлаас харахад байдал маш хурцадмал болсон байна гэжээ.
 
 2 дугаар сарын 26-ны өдөр босогчид Шифа руу дүрвэх гэж байсан энгийн иргэдийг буудаж, 27 хүний амь насыг бүрэлгэсэн бөгөөд тэдний дотор 14 эмэгтэй, 5 хүүхэд байжээ. Мөн өнгөрсөн пүрэв гарагт тухайн дүүргийн Пепси үйлдвэрийн дэргэд 163 иргэнийг буудан хороосон байна. Тэдний цогцос гудамжинд ил задгай хэдэн өдрийн турш байсаар байсан байна.

Мосулын дайралт эхэлснээс хойш Ниневэх мужид 2174 иргэн алагдаж 1516 иргэн гэмтэж бэртсэн байна гэж НҮБ-аас мэдэгджээ. Энэ хугацаанд дайнаас өмнө Мосулд амьдарч байсан нийт хүн амын гуравны нэг нь буюу 800 мянган хүн дүрвэн нүүсэн байна. Тэдний дотор хотын баруун хэсгээс ирсэн 633 мянган хүн байгаа юм байна.
Х.Сарнай 
 
相关新闻