Тегеранд болсон зэвсэгт халдлагыг АНУ буруушаав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ВАШИНГТОН. /Reuters/. Иранд болсон олон хүний аминд хүрсэн зэвсэгт халдлагыг АНУ-ын Төрийн департамент эрс буруушаав.
АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Хидер Науэрт лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ АНУ нь Тегеранд болсон террорист үйл ажиллагааг зэмлэн буруушааж байна гээд уг халдлагын золиос болсон хүмүүсийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлж Ираны ард түмний төлөө сэтгэл зовнин, тэдний төлөө залбирч байна гэжээ. Тэрбээр цааш хэлэхдээ өнөөгийн соёл иргэншилт, энх тайвнаар зэрэгцэн орших манай дэлхийд террорист үйл ажиллагаа байх ёсгүй юм гэжээ.
Ажиглагчдын хэлснээр Ерөнхийлөгч Дональд Трампын удирдлагын зүгээс террорист үйл ажиллагааны эсрэг хатуу байр суурьтай байж, Иран улсыг Сири, Иемен болон бусад улсад болсон террорист үйл ажиллагааг дэмжсэн гэж буруутган тус улсад явуулах хориг арга хэмжээгээ чангатгасан байна.

Х.Сарнай