Хаягаа кирил болон үндэсний бичгээр хослуулан бичиж байршуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-06-08 08:57:30
Дундговь/МОНЦАМЭ/ Монгол хэлний тухай хуульд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нар хэд хэдэн үүрэг хүлээсэн байдаг. Үүн дотор харъяа нутаг дэвсгэрийн хэмжээнд албан байгууллага, гудамж талбайн нэр хаягийг кирил болон үндэсний бичгээр хослуулан эсхүл дангаар нь бичиж байршуулах ажлыг зохион байгуулах үүрэг бий. Энэ дагуу аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу “Хаягжуулалт” аяныг эхлүүлсэн байна.
Долдугаар сарын 3 хүртэлх хугацаанд албан байгууллагууд хаягаа шинэчлэн бичиж байршуулна. Ингэхдээ хуулийн дээрхи заалтыг биелүүлж, мөн Монгол Улсын хаягжуулалтын тухай хууль, Засгийн газрын “Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах” журам, үүнтэй холбогдох Монгол Улсад мөрддөг стандарт зэргийг хангахад анхаарах ёстой ажээ.
“Хаягжуулалт” бүтээлч ажлыг аймгийн ЗДТГ,  Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Мандалговь хотын захирагчийн ажлын алба хамтран зохион байгуулна. Арга зүйн зөвлөмжийг ч зохион байгуулагчдын зүгээс өгч ажиллах юм байна.
 
Т. Отгонтуяа  
相关新闻