Автомашины 4х4 бартаат замын уралдаан болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-06-07 16:00:33
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн ЗДТГ, БТСГ, Авто машин сонирхогчдын холбоо хамтран аймагтаа анх удаа “Автомашины 4х4 бартаат замын уралдаан”-ыг амжилттай зохион явууллаа. Тэмцээнд Улаанбаатар хот, Дорнод аймгийн 11 тамирчин төмөр хүлгийнхээ хүч чадлыг сорьсноос тэргүүн байрыг тус аймгийн Автомашин сонирхогчдын холбооны тамирчин Э.Мөнх-Оргил эзэлжээ.
Харин удаах байрт мөн тус холбооны тамирчин Б.Ганбат, бие даан оролцогч А.Дашдэмбэрэл, тусгай байрт нийслэлээс тэмцээнийг зорьж ирсэн Э.Амарсайхан шалгарчээ.
Сонирхуулахад дээрх тэмцээнийг жил бүрийн 6, 10-р сард уламжлал болгон зохиож байхаар тогтсон байна. 
Д.Дэлгэрмаа
相关新闻