Амьтны хүрээлэнгийн ажилтны аминд хүрсэн барыг устгахгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ЛОНДОН./BBC/. Английн Кембрижшир гүнлэгийн амьтны хүрээлэнгийн ажилтанд халдан аминд нь хүрсэн барыг устгахгүй гэж тус хүрээлэнгийн захиргаа мэдээлжээ.
Энэ золгүй явдал 5 дугаар сарын 29-нд болсон юм. 34 настай Роза Кинг барын торонд санаандгүй орсны улмаас уг араатан түүн рүү дайран аминд нь хүрчээ. Талийгаачийн үхлийн шалтгаан нөхцөл байдлыг одоог хүртэл шалгаж байгаа аж.
“Амьтны хүрээлэнгийн ажилтнуудтай олон удаа зөвлөлдсөний эцэст бид уг барыг устгалд оруулахгүй байхаар шийдсэн. Энэ шийдвэрийг Розагийн гэр бүлийнхэн дэмжсэн” гэж тус амьтны хүрээлэнгийн удирдлагын мэдэгдэлд дурджээ.
Роза Кинг “Hamerton Zoo Park” амьтны хүрээлэнд 14 жил ажилласан байна. Талийгаачийн үхлийн нөхцөл байдлыг мөрдөн шалгах хугацаанд тус амьтны хүрээлэн ажиллахгүй ажээ.
“Бид цааш цаашдын алхмаа хийхийн өмнө чухам юу болсон бэ гэдгийг мэдэж авахын тулд мөрдөн шалгалтын дүнг хүлээж байна” гэж паркийн захиргааны төлөөлөгчид ярилаа.
Үүнээс өмнө амьтны хүрээлэнгийн захиргаа "бар торноосоо гарч үзэгчид рүү дайрах магадлал байгаагүй" Үзэгчдийн аюулгүй байдалд эрсдэл огт үүсээгүй” гэж мэдэгдэж байсан юм.

Уг хэрэг явдлыг харсан гэрчүүд ярихдаа "амьтны хүрээлэнгийн ажилтан золгүйгээр амиа алдсан явдал нь ямар нэгэн эмх замбараагүй байдал үүсгээгүй, үзэгчдийг амьтны хүрээлэнгээс гаргасан боловч ердөө 20 минутын дараа буцаан оруулсан" гэжээ.
1990 онд нээгдсэн энэ амьтны хүрээлэнд малайзын бар, бенгалийн бар, ирвэс, чоно болон төрөл бүрийн жигүүртэн шувууд, хэвлээр явагчид байдаг аж.
О.Барс