Сурталчилгааны байраа ямагт эзэнтэй байлгахыг сануулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь/МОНЦАМЭ/ Сонгуулийн сурталчилгаа эхэлж, ухуулах байр засч байгаатай холбогдуулан аймгийн Цагдаагийн газраас улс төрийн намуудад анхаарахад илүүдэхгүй зүйлийг мэдээлэл болгож өгсөн юм.
Сонгуулийн тухай хуульд зааснаар захиргааны зөрчил гаргасан тухай аливаа этгээд тухайн орон нутгийн Цагдаагийн байгууллагад гомдол, мэдээлэл гаргадаг. Зөрчлийг Цагдаагийн байгууллага шалгадаг бөгөөд өмнөх сонгуулиудад Цагдаагийн газарт ирсэн нийтлэг зөрчил нь ухуулгын байрнаас сурталчилгааны материал алдагдсан, сурталчилганы материал шатаасан, сурталчилгааны материал тарааж явахад ухуулагчийг учир үл мэдэгдэх хүмүүс дагасан гэх зэрэг гомдол эзэлж байжээ.
Иймээс сонгуулийн сурталчилгааны байраа эзэнгүй орхихоос дор бүрнээ болгоомжилж, сурталчилгааны тараах материалдаа эзэн болж ажиллавал гомдол зөрчил гарах, хардлага сэрдлэг үүсэхээс сэргийлнэ гэдгийг нэр дэвшигчдийн шадар туслахуудад сануулсан юм.

Т. Отгонтуяа