Сонгуульдаа улс төрийн өндөр соёлтой оролцохыг намуудад уриалав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь/МОНЦАМЭ/ Өнөөдөр аймгийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүн улс төрийн намуудын төлөөллийг урьж, сонгууль зохион байгуулахтай холбоотой мэдээлэл өгөх уулзалт зохион байгуулсан юм. Энэ үеэр улс төрийн намуудад хандан сонгуульдаа улс төрийн өндөр соёлтой, нэр төр, шударга ёсыг эрхэмлэн хариуцлагатай оролцохыг уриалав.
Уулзалтад Дундговь аймгийн МАН-ын хорооны дарга Б.Амарсанаа, АН-ын хорооны дарга Ц.Мөнхбат, МАХН-ын хорооны дэд дарга Т.Алтангадас тэргүүтэй эдгээр намын сонгуулийн штабт ажиллах шадар туслах бүхий төлөөлөл хүрэлцэн ирсэн юм. Тэдэнд аймгийн сонгуулийн хорооны дарга Ц. Эрдэнэсүрэн мэдээлэл хийсэн.
“Урьд урьдын сонгуулиар санал авах 59 байр ажиллаж байсан бол энэ удаа 13-ыг нь нэгтгэж, 46 санал авах байр ажиллахаар болсон. Эцэслэн гаргаснаар 29 мянга 684 сонгогчийн нэрсийн жагсаалтыг аймгийн сонгуулийн хороо хүлээн авч, сумын сонгуулийн хороодод хүргүүлсэн. Сонгуулийн сурталчилгаа явуулах эрхийг орон нутгийн 2 телевизэд олгосон бөгөөд хоногт нэр дэвшигчдийн сурталчилгаа тус бүр 15 минутаар цацагдана. Сонгуулийн тухай хуулиар сонгогчдын тоотой дүйцүүлэн тооцоход нэр дэвшигч тус бүрийн сонгуулийн штабт 60 шадар туслах, 149 ухуулагч ажиллана. Мөн нам тус бүр 184 ажиглагч ажиллуулах боломжтой. 500 тээврийн хэрэгсэлд таних тэмдэг олгосон. Нэмж олгохгүй” гэдгийг сонгуулийн хорооны дарга Ц. Эрдэнэсүрэн мэдээлэлдээ дурьдсан юм.
Сонгуулийн санал хураалтын үеэр саналын хуудасны нууцлалыг хэрхэн хангах, тухайлбал, санал тэмдэглэсэн хуудсаа хавтсанд хийх үү. Сонгуулийн ирц өндөр байх талаас хэрхэн анхаарах вэ гэдгийг уулзалтад ирсэн намуудын төлөөлөл сонирхсон. Үүнд сонгуулийн хорооны зүгээс хариулахдаа, санал тэмдэглэсэн хуудсыг хавтсанд хийхгүй. Харин даамлыг саналын хуудас унших төхөөрөмжөөс 2- 4 метр зайд зогсоох, намуудын ажиглагч нарыг төхөөрөмжөөс аль болох хол зайд суулгах зэргээр саналын хуудасны нууцлалыг хадгалахад анхаарна гэлээ. Мөн сонгуулийн ирц өндөр байх нь хамгаас чухал учраас сонгогчдыг сонгуульдаа идэвхитэй оролцохыг уриалсан мэдээллийг орон нутгийн телевизүүдээр явуулж, санал өгөх өдөр сумдын сонгуулийн хорооны гишүүдийг идэвхижүүлж ажиллана гэсэн хариултыг өгсөн юм.

Т. Отгонтуяа