Бүх нийтийн гүйлтэд амжилттай оролцсон тамирчид “Биеийн тамирын онцчууд” тэмдгээр шагнуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-06-06 18:19:31
Завхан/МОНЦАМЭ/. Завханы төв Улиастайд бүх нийтийн гүйлт боллоо.
Улиастай сумын ИТХ, ЗДТГ-аас автомашингүй өдрийг зарлаж энэ өдөр нийтийн биеийн тамирыг  дэмжиж бүх нийтийн гйүлтийг зохион байгууллаа. Бүх нийтийн гүйлтэд Улиастай сумд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын ажилтан албан хаагчид, иргэд нээлттэй оролцож нийт 210 тамирчин хурд хүч, тэсвэр хатуужлаа сорьлоо. Тамирчид 40 наснаас дээш эрэгтэй, эмэгтэй, 40 наснаас доош эрэгтэй, эмэгтэй гэсэн дөрвөн төрлөөр Улиастай хотын төв зам дагуу таван км зайд уралдан өрсөлдлөө. Ингээд 40 наснаа доош насны эрэгтэй төрөлд аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын ажилтан Г.Намхайнямбуу тэргүүлж иргэн Ц.Насанбат, Б.Намжилсүрэн нар удааллаа. Харин 40 наснаас дээш эрэгтэй төрөлд аймгийн ЗДТГ-ын А.Шаравжамц тэргүүлж Д.Чулуунбаатар, МУИС-ийн Завхан сургуулийн багш Б.Батбаасан нар удааллаа. 40 наснаас доош эмэгтэй төрөлд 7-р цэцэрлэгийн ажилтан Ж.Баянзул, Дэвшил сургуулийн Ц.Отгонжаргал, Д.Жавзандулам нар тэргүүллээ. Тэмцээний төрөл тус бүрд эхний гурван байр эзлүүлэн мөнгөн шагналаар шагнасан бөгөөд аймгийн БТСГ-аас эхний 10 байранд орсон тамирчдыг “Биеийн тамирын онцчууд” тэмдэгээр шагнаж урамшууллаа. Мөн байгууллага хамт олноо амжилттай зохион байгуулж хамгийн олон тамирчин хамруулсан Л.Баасанжав эрхлэгчтэй гуравдугаар цэцэрлэгийн хамт олон шилдэг зохион байгуулалттай хамт олноор шалгарсан бол, бүх ажилчдынхаа 50 хувийг хамруулж, хувцас жигдрэлтээрээ онцгойрон зохион байгуулалт сайтай оролцсон “Хүмүүний амьдрах ухааны төв”-ийн тамирчид бүгд шагналт байранд орсон амжилт үзүүлжээ.
Б.Мягмарсүрэн   
相关新闻