Улиастайчууд унадаг дугуйг амьдралынхаа тогтвортой хэв маяг болгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завханы Улиастай сум Унадаг дугуйтай хөтөлбөрийг эхлүүлж үр дүн нь амжилттай явагдаж байна.
Тухайлбал өнгөрсөн амралтын өдөр Унадаг дугуйтай хөтөлбөрийн хүрээнд аймгийн төвийн албан байгууллага, иргэдийн төлөөлөл 90 гаруй хүн амралтын өдрийг унадаг дугуйтай аялал хийж өнгөрөөлөө. Өнөөдрийн байдлаар хөтөлбөрийн хүрээнд Завханы төв Улиастай сумын 56 албан байгууллага, ААН өөрсдийн албан байгууллагын үүдэнд унадаг дугуйн зориулалтын зогсоолтой болоод байна. Мөн Завхан аймаг дахь ХААН банк тус хөтөлбөрийг дэмжин унадаг дугуй худалдаж авах сонирхолтой иргэдэд хүүгүй лизингийн үйлчилгээг долоо хоногийн хугацаатай үзүүлжээ. 2017 он гарсаар Улиастайн иргэд унадаг дугуйтай аяллын хоёр клубээр дамжуулан 70 хоногийн амралтын өдрийг давхардсан тоогоор 3200 иргэн, хүүхэд багачууд унадаг дугуйн аялал хийж өнгөрөөжээ.
Цаашид иргэдийг амралтын өдрөөр хязгаарлахгүйгээр ажилдаа болон өдөр тутамдаа унадаг дугуйг унаж хэвших, байгаль орчноо хамгаалах, эрүүл мэндээ хамгаалах, хувь хүн бүр дугуй унаж санхүүгийн хэмнэлт хийж тогтвортой зөв дадлыг амьдралдаа хэвшил болгохыг уриалаад байгаа ажээ.

Б.Мягмарсүрэн