АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сурталчилгааны нээлт боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа, сонгуульт ажил өнөөдөр албан ёсоор эхэлсэн бөгөөд Ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулга “Монгол ялна” уриаг дэвшүүлж сурталчилгаагаа эхэллээ.
Ховд аймгийн Ардчилсан нам Монгол Улсын Ерөнхийлөгчийн 5 дахь удаагийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Халтмаагийн Баттулгын сонгуульт ажил, сурталчилгааны нээлтийг Ховд Их сургуулийн урлагийн зааланд зохион байгуулж, намтар, мөрийн хөтөлбөр, хийж хэрэгжүүлсэн бодит ажил, шинэ санаачлага цаашдын зорилт зорилгын талаар намын гишүүд, сонгогчид, ард иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл хүргэсэн юм.
Нэр дэвшигчийн сонгуульт ажил, сурталчилгааны нээлтэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ховд аймгийн АН-ын дарга Ч.Чинбат болон намын удирдах ажилтнууд, гишүүд, сонгогчид, иргэд хөдөлмөрчид оролцсон юм.
Нээлтийн үеэр намын ахмад гишүүдийн төлөөлөл н.Жаргал, эмэгтэйчүүдийн төлөөлөл “Ариун шүд” эмнэлэгийн их эмч Б.Ариунтөмөр нар хүндэтгэлийн үг хэлж, “Эрхэм нэр дэвшигч Халтмаагийн Баттулга нь Эв нэгдлийг эрхэмлэж, үндэсний эрх ашгаа дээдлэсэн эх оронч ерөнхийлөгч байж, Малчид тариаланчид, залуучууд, иргэд хөдөлмөрчидөө дэмжин Монголын хөгжлийг бүтээгчдийн түүчээ байж чадна” хэмээн итгэж, нэр дэвшигчийг дэмжихийг уриалсан юм.

А.Бямбасүрэн