Мандалговьд ахиу хэмжээний хур тунадас оров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-06-05 21:47:29
Дундговь/МОНЦАМЭ/ Дундговь аймгийн нутгаар өнөөдөр үүлэрхэг, сэрүүвтэр өнжлөө. Баруун талын сумдын нутгаар болон Мандалговь хотод бороотой, өнөө шөнөдөө хур тунадас бага зэрэг үргэлжлэхээр байна. Энэ бол зуны эхэн сар гарсаар орж байгаа анхны бороо болж байна. 
Аймгийн УЦУОШ- ний газрын мэдээгээр Дундговийн баруун талын Дэлгэрхангай, Сайхан- Овоо, Эрдэнэдалай, Адаацаг, Луус сумын нутгаар бороо орсон бөгөөд хамгийн ихдээ Адаацаг сумын нутаг 6.0 мм, Мандалговь хотод 4.0 мм, Дэлгэрхангай сумын нутгаар 2.0 мм хур тунадас оржээ. Борооны үед салхи түр зуур 12- 14 м.с байсан. Өнөөдрийн хувьд хур тунадасны үүлэнд реагант цацаж нөлөөлөл үзүүлээгүй гэлээ.
Энэ долоо хоногийн сүүлчээр зарим нутгаар дахин сэрүүсч, түр зуурын дуу цахилгаантай бороотой байх урьдчилсан төлөв гарчээ.
 
Т. Отгонтуяа  
相关新闻