Завханы хууль сахиулах байгууллагуудад 25.9 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-06-05 16:54:13
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймагт шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын хууль сурталчилах аян болж өнгөрлөө.
Аяны хүрээнд шинээр батлагдсан хууль тогтоомжийг олон нийтэд сурталчилах, шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг иргэдэд танилцуулах, зөв чиг хандлага бий болгохыг зорьжээ. Мөн үеэр хууль сахиулах байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг болж иргэд олон үйлчилгээг газар дээр нь авчээ.
Дашрамд Завхан аймгийн Засаг даргын санаачлагаар аймгийн шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын ажиллах орчин нөхцөл, техник хангамжийг сайжруулах зорилгоор 25.9 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна. Мөн “Авлигын эсрэг-Авлигаас ангид аймаг” дэд хөтөлбөр, “Эрх зүйн боловсрол-Эрс өөрчлөлт” дэд хөтөлбөрүүдийг боловсруулан хэлэлцүүлгүүдийг иргэдэд зохион байгуулсан бөгөөд батлуулах бэлтгэл ажлыг хангажээ.
Б.Мягмарсүрэн 
相关新闻