Орхон аймагт сонгуулийн насны 68 мянга 370 иргэн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-06-05 14:57:02
oyuka_hu@yahoo.com
Орхон /МОНЦАМЭ/ “Сонгуулийн тухай хууль”-ийн дагуу Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрсийн жагсаалтыг санал хураалт явагдахаас 25-аас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн хороонд хүлээлгэн өгөх ёстой. Үүний дагуу Улсын бүртгэлийн хэлтсээс аймгийн Сонгуулийн хороонд сонгогчдын нэрсийн жагсаалтыг хүлээлгэн өглөө. Уг жагсаалтад 68 мянга 370 иргэний нэрс бичигджээ.
Мөн хуулийн дагуу санал хураалт явагдахаас 55-аас доошгүй хоногийн өмнө сонгогчдын нэрсийн жагсаалтыг цахим хэлбэрээр тавих ёстой. Үүний дагуу Улсын бүртгэлийн хэлтсээс энэ ажлыг 3-р сарын нэгнээс хойш хийж эхэлжээ.
Ингэснээр Сонгуулийн тухай хуулийн 61.13 дахь заалтын дагуу аймгийн Сонгуулийн хорооноос сонгогчдын нэрсийг санал авах байруудад хүргүүлсэн байна.  Аймгийн хэмжээнд 43 хэсгийн хороо ажиллана. Эдгээр хэсгийн хороодод төрийн 400 гаруй  албан хаагч ажиллаж байна.  
Б.Оюун-Эрдэнэ
相关新闻