Нэг нэр дэвшигчийн сонгуулийн штабт 148 ухуулагч ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-06-05 12:37:38
Дундговь/МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн сурталчилгаа маргааш эхэлнэ. Сонгуулийн хороод нэр дэвшигчдийн сонгуулийн штабын бүрэлдэхүүнд ажиллах шадар туслах, ухуулагчдад  үнэмлэхийг нь олгож байна.
Сонгуулийн тухай хуулиар нэр дэвшигч өөрийн итгэмжлэл олгосон нэг менежертэй байх ба шадар туслагч 500 сонгогч тутамд, ухуулагч 200 сонгогч тутамд нэгээс илүүгүй ажиллана. Дундговь аймгийн хувьд нэг нэр дэвшигчийн сонгуулийн штабт 59 шадар туслах, 148 ухуулагч ажиллахыг аймгийн сонгуулийн хорооноос мэдээлсэн юм. Шадар туслах, ухуулагчид өөрийн сайн дурын үндсэн дээр ажиллах бөгөөд шадар туслагчийн үнэмлэхийг сонгуулийн төв байгууллага, ухуулагчийн үнэмлэхийг сум, дүүргийн сонгуулийн хороо тус тус олгох юм байна.
Мөн сонгуулийн сурталчилгаанд ашиглах тээврийн хэрэгслийн улсын дугаарыг аймгийн сонгуулийн хороо бүртгэсэн бөгөөд нийт 500 тээврийн хэрэгсэл сонгуулийн сурталчилгаанд ашиглагдахаар таних тэмдэг авчээ.
 
Т. Отгонтуяа

相关新闻