Амралтын өдөр таарсан учир хил дээр автомашины дараалал үүсчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Ухаахудаг, Тавантолгойн уурхайн амнаас Гашуунсухайтын боомт хүрэх нүүрс тээвэрлэлтийн хатуу хучилттай зам дээр 90 км үргэлжилсэн авто машины дугаар үүссэн талаар сошиол өртөнцөөр шуугиад авсан билээ. Энэ талаар тус аймгийн Замын цагдаагийн тасгаас тодрууллаа.
"Энэ зам дээр улс хоорондын ачаа тээвэр явж байгаа. Өчигдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд амралтын өдөр таарсан учир хил гааль ажиллаагүй. Тиймээс 35-40 орчим километрийн дараалал үүссэн" гэж Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад О.Чулуунбаатар ярилаа.
Тус боомт дээр нүүрс тээвэрлэлтийн машинууд тухайн өдөртөө амжиж хилээр нэвтэрч байгаа бөгөөд ажлын өдрүүдээр ийн дараалал үүсэхгүй байгаа гэсэн юм. Мөн тухайн бүс нутагт зам дээр гэрээт цагдаагийн тасгийн 14 албан хаагч ажиллаж, хатуу хучилттай замаас шороон замруу хүнд даацын авто машин гарах асуудлыг бүрэн зогсоосон аж.

Д.Мишигсүрэн