Сумдын Засаг дарга хагас жилийн ажлаа тайлагналаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-06-02 17:47:46
Завхан/МОНЦАМЭ/. Завханы Тосонцэнгэл сумд 24 сумын Засаг дарга нар чуулж хагас жилийн ажлаа тайлагналаа.
Тайлангийн уулзалт хурлын үеэр сумдын Засаг дарга нар өөрсдийн сумдад хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж төрийн ажил үйлчилгээг хэрхэн явуулж байгаа талаараа туршлага солилцсон байна. Мөн аймгийн ЗДТГ-аас Засаг дарга нарт төрийн хариутай бичгийн барагдуулалт, үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулж төрөөс явуулж буй сургалт семинарт оролцсон байдал зэрэг сумдын Засаг дарга нарын оролцооны үнэлгээнүүдийг танилцуулсан байна.
Мөн сургалт уулзалтын үеэр Улиастай сумын Засаг дарга Б.Эрдэнэбаатар сумандаа хийж хэрэгжүүлж буй шинэлэг ажлуудын талаар мэдээлэл өгч санал солилцлоо. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 89-р тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын талаар аймгийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн мэргэжилтэн А.Мөнхцэцэг мэлээлэл хийв. Шинэчилсэн журмаар сумдын Засаг дарга нар болон агентлагийн дарга нарын ажлыг дүгнэдэг үнэлгээний систем, үзүүлэлтүүд өөрчлөгдсөн бөгөөд энэ журмаар эхний хагас жилийн тайланг үнэлэх юм байна.
Б.Мягмарсүрэн 
相关新闻