Завханы Дөрвөлжин сумын доройтсон газрын нөхөн сэргээх төлөвлөгөөг хэлэлцэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-06-02 17:44:43
Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймагт “Монгол орны баруун бүсэд газрын доройтол, хөгжлийн сөрөг нөлөөллийг бууруулах, дүйцүүлэн хамгааллыг нэвтрүүлэх нь” төслийн удирдах хорооны гуравдугаар хурал болж байна.
Энэ үеэр төслийн хагас жилийн тайлан, нэг жилийн амжилт, сургамж, хүлээгдэж буй үр дүнг танилцуулахаас гадна Баруун бүсийн экологийн бүс нутгийн үнэлгээний үр дүнг аймгуудын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах асуудлыг хэлэлцэх ажээ. Мөн Ховд аймгийн Дарви, Завхан аймгийн Дөрвөлжин, Бөхмөрөн сумдын тогтвортой хөгжлийн төлөвлөгөөний төсөлд санал авах, Дөрвөлжин сумын доройтсон газрын өнөөгийн байдал, нөхөн сэргээх төлөвлөгөөг тус тус хэлэлцэж удирдах хорооны гишүүд санал, зөвлөмжөө гаргах юм.
“Монгол орны баруун бүсэд газрын доройтол, хөгжлийн сөрөг нөлөөллийг бууруулах, дүйцүүлэн хамгааллыг нэвтрүүлэх нь” төслийн удирдах хорооны гуравдугаар хурал маргааш дуусна.
Б.Мягмарсүрэн  
相关新闻