Түйн голын ай савыг цэвэрлэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн төвд маргааш Бүх нийтийн цэвэрлэгээтэй.
Мөн өдөр Түйн голын ай сав газар болон булаг, голын хог хаягдлыг цэвэрлэх бөгөөд тус ажлыг Баянхонгор аймгийн Гэрэл зурагчдын холбоо анхлан санаачилж, Баянхонгор сумын ЗДТГ, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Хонгор нутгийн аялалд нэгдэх клуб, Гонгандан Дэдлин хийд, Залуучуудын хөгжлийн төв дэмжин оролцож байна.
Цэвэрлэгээнд аж ахуйн нэгж байгууллагууд, Угалз, Цагаанчулуут багийнхан мөн оролцоно.
Бүх нийтийн цэвэрлэгээнд савар, шуудай, усны гутал зэрэг бэлтгэлээ базааж, идэвхитэй оролцохыг Гэрэл зурагчдын холбооны залуус уриалж байна.
Б.Мөнхзул