АНУ, Вьетнам хоёр 17 тэрбум долларын худалдааны гэрээ байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-05-31 15:21:01
ХАНОЙ. /VOA/. Вьетнамын Ерөнхий сайд Нгуен Суан Фук мягмар гарагт ярилцлага өгөхдөө "Вашингтонд хийх айлчлалынхаа үеэр Америкийн дэвшилтэт технологийн бүтээгдэхүүн болон үйлчилгээг худалдан авах 15-17 тэрбум долларын хэлэлцээр байгуулна" гэж мэдэгджээ.  

Ноён Фук АНУ-ын Худалдааны танхимд болсон оройн зоогт оролцон үг хэлэхдээ “Вьетнамын тал АНУ-аас дэвшилтэт технологи, үйлчилгээний бүтээгдэхүүнийг худалдан авах хэмжээг нэмэгдүүлж, айлчлалын үеэр олон чухал гэрээ хэлэлцээр хийх болно” гэсэн байна.
 
Тэрбээр гурван өдрийн айлчлалынхаа төгсгөлд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай өнөөдөр уулзах юм. Ингэснээр тэрбээр Цагаан ордонд зочилсон хамгийн анхны Зүүн Өмнөд Азийн орны удирдагч болж байна. 

"General Electric" корпорацийн гүйцэтгэх захирал Стив Болзе оройн зоогийн үеэр хэлэхдээ "Вьетнам улстай 6 тэрбум долларын гэрээ байгуулсан" гэсэн боловч илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй.

Зоогийн үеэр АНУ-ын Худалдааны төлөөлөгч Роберт Лайтайзер хэлэхдээ, Вьетнамтай хийж буй худалдаанаас АНУ-ын хүлээж буй алдагдал нэмэгдэж байгаа нь хоёр орны хувьд шинэ сорилт байгааг дурдлаа. 

“Өнгөрсөн 10 жилийн хугацаанд хоёр орны худалдааны алдагдал 7 тэрбум доллараас 32 тэрбум доллар болж өссөн. Манай улсын хувьд худалдааны алдагдал өсч байгаа нь олон шинэ асуудал үүсгэж байгаагийн зэрэгцээ цаашдаа худалдааны харилцааг өргөжүүлэх боломж байгааг харуулж байна” гэж Р. Лайтайзер хэлжээ.  
 
Х. Сарнай 
 

 
 

相关新闻