“Нэг хүн- нэг тоосго” аяныг сумандаа өрнүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-05-30 21:27:17
Дундговь/МОНЦАМЭ/ “Сарнай” хүүхдийн төвийн бүтээн байгуулалтад зориулан “Итгэл сэтгэлийн гүүр” сангийн өрнүүлж байгаа “Нэг хүн- нэг тоосго” аянд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын иргэд нэгдэж хандив өгчээ.
Энэ тухайд ахмад багш О. Бүжинлхам тодруулахдаа, “Олон хүүхдийн ирээдүйн төлөө сэтгэл зүрхээ зориулж яваа Сарнай бүсгүйн тухай нэвтрүүлгийг үзээд сумынхнаа уриалж бага ч гэсэн хандив нэмэрлэе гэж зорьсон юм. Манай ахмадууд ч дэмжиж, бид хандивын арван хайрцаг хийж албан байгууллагуудад байршуулсан” гэлээ. Хандивын хайрцагт иргэд 500 төгрөг хийсэн байна.
Хандивын хайрцагийг сумын ЗДТГ- аас зохион байгуулсан “Нээлттэй хаалганы өдөр” өдөрлөгийн үеэр задалсан бөгөөд хайрцагт 300 мянган төгрөг цугларсныг Улаанбаатарт очиж Сарнай бүсгүйн гэрт хүргэж өгчээ.
 
 Т. Отгонтуяа 
 
 
相关新闻