Даавуун тор үйлдвэрлэж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2017-05-30 21:13:45

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн “Алтайн баялаг-Залуус” клубийнхэн шинэлэг зүйл санаачлан хэрэгжүүлэх талаар ихээхэн анхаарч байна.

Тэд Soyombo Embroidery оёдлын үйлдвэрээ түшиглэн олон үйлдэлт даавуун торыг аймгийнхаа бахархалт амьтан болох мазаалайн логотойгоор үйлдвэрлэж байна. Давуун тор нь олон удаа ашиглах боломжтой байгаль орчинд ээлтэй, эдийн засагт хэмнэлттэй байдгаараа онцлог ажээ. Залуус захиалга авч байгаа гэнэ. Энэхүү торны худалдан авалт тутмаас залуусын сургалт, хүмүүнлэгийн үйл ажиллагаа болон аймагт тулгамдаж буй залуусын хүчээр шийдэж болох ажлуудад тодорхой хувь нь зарцуулагдах юм байна.

                                                                                                                          Ш.Цоодол

相关新闻