Хүүхдийн паркийн аюулгүй ажиллагаанд анхаарч ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-05-30 13:59:28
oyuka_hu@yahoo.com
Орхон /МОНЦАМЭ/ “Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр”-ийг Орхон аймаг “Хүүхэд гэр бүлдээ аз жаргалтай” уриан дор тэмдэглэх гэж байна. Үүний хүрээнд өнөөдөр Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга А.Наранболд, Замын Цагдаагийн тасгийн дарга М.Баттулга  нар хэвлэлийн бага хурал хийлээ.  
Засаг даргын орлогч А.Түвшинжаргал хэлэхдээ, “Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулахдаа хүүхдийн оролцооны байгууллагуудаас санал авч,  хүнсний болон замын хөдөлгөөн, “Хүүхдийн парк”-ийн тоног, төхөөрөмж, тоглоомуудын аюулгүй  ажиллагаа, аюулгүй байдлыг хангах чиглэлд анхаарч ажиллаж байна” гэлээ.
Хүүхдийн баярын нээлтийн арга хэмжээ 2000 хүүхдийн жагсаалаар эхэлнэ. Энэ өдөр аймгийн төвийн авто замыг бүрэн хааж 10 хүртэлх насны хүүхдийг гараас нь хөтөлж явахыг Цагдаагийн газраас анхаарууллаа. Мөн аймгийн Засаг даргын захирамжийн дагуу тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1, 7-нд архи худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглолоо. Зургаадугаар сарын 7-нд Орхон аймгийн ерөнхий боловсролын сургуулийн төгсгөгчдийн “Эрдмийн баяр” болох юм.       .          
Б.Оюун-Эрдэнэ 
相关新闻