Гүр адууны генетик тогтоцыг тодорхойлно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-05-30 13:45:55
Дундговь/МОНЦАМЭ/ Дундговь аймгийн Өндөршил сумын нутагт “Гүр адуу” хэмээн олны нэрийдсэн хурдан адууны угшил бий. Энэ угшлын адууны генетик тогтоцыг тодорхойлох сорилыг аймгийн ХХАА- н газрын хүсэлтээр Ерөнхий болон Сорилын биологийн хүрээлэнгийн генетик судлаачид өнөөдөр авч байна.
Сорилыг авснаар энэ нутагт үе дамжин өсч үржиж байгаа хурдан угшлын адууны генетик шинж чанарыг шинжлэх ухааны үндэстэйгээр тодорхойлж,  урьд нь Монголын Мал зүйч, үржүүлэгчдийн холбоотой хамтран хийж байсан судалгааг илүү баталгаажуулах зорилготой юм гэж ХХАА- н газрын Мал аж ахуйн хэлтсийн мэргэжилтэн Ж. Батбилэг хэллээ. Сорилыг 5 малчин өрхийн 60 гаруй адууг хамруулан авах ажээ.
Гүр гэдэг нь Өндөршил, Баянжаргалан сумын заагаар нутаглаж явсан, нутгийнхандаа “Дөө” хэмээн авгайлуулдаг ясны сайн адуучин хүн юм. Тэрээр Иххэт, Галшараас эхлээд нутаг нутгийн  шилдэг угшлын адуу авдаг байсан нь нутагтаа  Гүрийн хар, Гүрийн бор шарга, Гүрийн модон зээрд гэх мэтээр олон хурдан азарга, морь төрж, өсч үржих үндэс болсон  гэдэг. Энэ угшил өдгөө тасраагүй, Гүр угшлын адуу гэхээр говийнхон андаггүй ажээ.
 
Т. Отгонтуяа  
相关新闻